2020,7-Р Сар,12


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


ДААГА: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Тэмүүжингийн хул даага түрүүллээ

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

 Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 49 хурдан даага уралдаж, шанадасаа сорьсон юм.

 Төрийн их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Т.Баярсайханы уясан С.Тэмүүжингийн хул даага  түрүүллээ.


 Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага хурдаллаа.

 Айргийн гуравт Т.Батцоож манлайгийн уяж хурдлуулсан Ц.Гончигсүрэнгийн хээр даага хурдалж, айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хул даага давхилаа.


Харин айргийн тавд Монгол Улсын начин Б.Сэр-Одын унаган адуу Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Ц.Онолбатын хонгор халзан даага хурдаллаа.


Энэ жилийн наадмын дааганы уралдаанд 242 хүлэг бүртгүүлснээс 49 даагыг уралдуулав.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.