2020,7-Р Сар,12


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Спорт


Үндэсний их баяр наадмын 512 хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын 512 хүчит бөхийн барилдааны гурван даваа эхлэхэд бэлэн боллоо.
 
Улсын наадмын гурвын даваанд 128 бөх хүчээ сорин, уран мэхээ уралдуулан барилдахаас Даяар дуурсагдах далай даян дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Ч.Санжаадамба, улсын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй аварга, арслан, гарьд, заан тэргүүтэй бөхчүүд магнайлан барилдана. 
 
 
 
Энэ жилийн наадмын хоёр даваанд олон аймаг, цэргийн арслан цолтой залуу бөхчүүд, улсын начин цолтнуудыг өвдөг шороодуулж үндэсний бөхөө шимтэн үзэгч наадамчин олныг баясгалаа.  Тухайлбал, Аймгийн арслан Д.Ням-Очир улсын начин Ш.Шинэбаяраар, Аймгийн арслан Д.Батбаатар улсын начин Ч.Ганзоригоор,  Аймгийн арслан О.Цэцэнцэнгэл улсын начин Г.Баасандоржоор, Аймгийн арслан Ж.Алтаншагай улсын начин Б.Ганхуягаар, Аймгийн арслан Э.Сумъяабат улсын начин Б.Батжаргалаар, Аймгийн арслан Б.Чинбат улсын начин М.Бат-Отгоноор, Аймгийн арслан Х.Цогтгэрэл улсын начин Т.Ганжадаар, Аймгийн арслан Ц.Эрхэмбаяр улсын начин Э.Ванданцэрэнээр, Цэргийн арслан Г.Жамбалдорж улсын начин Ц.Чимэддоржоор, Аймгийн арслан Ц.Ганбат улсын начин Д.Тамираар, Аймгийн арслан Д.Аззаяа улсын начин Ж.Дагва-Очироор, Аймгийн арслан Б.Доржсүрэн улсын начин А.Даваанямаар, Цэргийн арслан Т.Дүгэрдорж улсын начин Д.Амаржаргалаар, Аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ улсын начин Н.Баярбаатараар, Аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан улсын начин Ж.Ням-Эрдэнээр тус тус давсан юм. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Монгол улсын заан М.Өсөхбаяр хоёрын даваанд өвдөг шороодож, наадамчдын тааврыг арай л эрт өөрчлөв. Улсын зааныг Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат аймгийн заан н.Гантөмөр давж тугаа тойрсон юм. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Т.Ядамсүрэн энэ жилийн баяр наадмаас эхлэн нэрээ сольж Т.Довчинсэмбээ хэмээх нэртэй барилдаж хоёрын даваанд аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлийг давж, гурвын даваанд туналаа. 
 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.