2020,7-Р Сар,10


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


ЭХ ОРОН РУУГАА ТЭМҮҮЛСЭН ХОЁР ЗҮРХ

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Онгоцонд амаржсан 42 настай ээж гурав дахь төрөлтөөрөө ихэр охидтой болжээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр урьд шөнө /07.10/ ирсэн эмэгтэй агаарын замд буюу онгоцонд амаржиж хоёр ихэр охин төрүүлсэн талаарх мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ.

Энэ нь 42 настай ээжийн гурав дахь төрөлт бөгөөд эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа ба эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдахгүй үзүүлж чаджээ. Онгоцонд мэндэлсэн хоёр ихэр охиныг хүлээж авахаар Мэргэжлийн хяналтын байцаагчид өлгийг нь бэлтгэн нисэх буудалд угтан авсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ээлжит мэдээллээр /07.10/ "Долоон сартайдаа төрсөн, 1 кг 400 гр жинтэй, дутуу нярай ХӨСҮТ-д ирсэн. Нисэх багийн нисгэгчид хурдаа зөв тохируулан Монголд цагаасаа өмнө буусан нь хүүхдүүдийн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлсэн" гэлээ. 


Мөн эх, хүүхдүүдийн биеийн байдалд хяналт тавьж, тусламж үзүүлэхээр нярайн эмч нэмэлтээр ажиллажээ. Онгоц газардсаны дараа эхийг хүүхдүүдийн хамт хамгийн түрүүнд буулган эмнэлгийн байгууллагад хүргэжээ.

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц урьд шөнө 01:13 цагт Улаанбаатарт газардсан юм.  





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.