2020,7-Р Сар,09


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Т.Олонбаяр: Манай улсад усан замын тээврийн 145 хэрэгсэл бүртгэлтэй

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Монгол Улсын Далайн захиргаа нь усан замын тээврийн хэрэгслийн мэдээллийн санг 2018 оноос бүртгэлжүүлж эхлээд байна.


Өнгөрсөн оны тухайд нийт 145 тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ, улсын дугаар олгожээ. Тус байгууллагад МХЕГ-аас эрх олгогдсон 3 мэргэжилтэн усан замын тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийн ажиллаж байна. Тодруулбал, дээрх улсын байцаагчид нь усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт, шалгалт хийх, усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллогыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гол, мөрөн, нуур бүхий /Хөвсгөл, Архангай, Увс, Ховд, Баян-Өлгий, Сэлэнгэ, Булган, Дорнод зэрэг/ аймгуудад ажиллаж байна. 


Далайн захиргааны даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг 2020 оны 06 дугаар сарын 25-наас эхлэн усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулж байна.


Уг арга хэмжээг өмнөх жилүүдэд тухайн орон нутгийн ОБГ, МХГ-ын мэргэжилтнүүд оролцон хэрэгжүүлдэг байсан бол энэ жил манай байгууллага дангаараа зохион байгуулж байгаагаараа онцлог боллоо.  Өнөөдрийн байдлаар 50 гаруй усан замын тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, тооллогод хамруулаад байна. 

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.