2020,7-Р Сар,08


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Батлан хамгаалах салбар 20 гаруй жилийн дараа цэргийн мэргэжлийн сайдтай боллоо

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимдаа ажиллах сайд нараа танилцуулж, 100 хувийн дэмжлэг авсан. Ийнхүү У.Хүрэлсүхийн танхимд Батлан хамгаалахын сайдаар бригадын генерал Г.Сайханбаярыг томиллоо.


 Г.Сайханбаяр нь Цэргийн нэгдсэн дээд сургууль, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын академийн дамжаа, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн.

Батлан хамгаалахын доктор зэрэгтэй.

-1989-1994 онд Зэвсэгт хүчний ангиудад улс төрийн орлогч

-1994-1997 онд ЗХЖШ-ын Сургалт, соёл хүмүүжлийн газарт офицер

-1997-2000 онд ЗХЖШ-ын Мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжлийн хэлтсийн дарга

-2000-2010 онд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга

-2010-2020 онд БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга тэрээр 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар цэргийн дээд Бригадийн генерал цол хүртсэн.

Төрийн албанд 31 дэх жилдээ тасралтгүй ажиллаж буй алба хаагч юм. Бригадын генерал Г.Сайханбаяр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй Ерөнхий цэргийн сургуульд хамт сурч байжээ.


Тэрээр батлан хамгаалах, улс орны аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулиудыг боловсронгуй болгож, шинэчлэх ажлыг гардан гүйцэтгэсэн гэдгээрээ салбартаа үнэлэгддэг мэргэжилтэн юм. Нийслэлд төрж, өссөн тэрээр Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, удам дамжсан цэргийн гэр бүлээс гаралтай.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.