Нийгэм


Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл явагдаж байна

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Үндэсний их баяр наадмын хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг орон даяар 2020 оны 06 дугаар сарын 29-нөөс урьдчилан бүртгэж эхэлсэн. Үндэсний баяр наадам болон дүүргүүдийн баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг дүүрэг бүрд цахим системээр бүртгэж байна.

 Үндэсний их баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09-22 цагийн хооронд бүртгэнэ.

Уралдаанч хүүхэд нь:

  • 7-оос дээш настай
  • Морь унах дадал чадварыг бүрэн эзэмшсэн, морь унах хүсэл сонирхолтой
  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж “Эрүүл” гэсэн тодорхойлолт авсан
  • Уралдаанч хүүхдийн цахим бүртгэлд хамрагдсан
  • Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл авсан
  • Уяачтай хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар гэрээ хийсэн байх шаардлагатай

Бүртгүүлэхээр ирэхдээ:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, тодорхойлолт
  • Гэнэтийн ослын даатгал хийлгэсэн баримт, гэрээ, дэвтэр
  • Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл
  • Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай байгуулсан аюулгүй байдлын гэрээ
  • Эцэг эх болон уралдаанд оролцож буй уяачийн утасны дугаар, регистрийн дугаар

Эрхэм уяач та хурдан морь унах хүүхдээ заавал бүртгүүлээрэй.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.