Улс төр


Г.Занданшатарыг улираан томилно

2 долоо хоног TIMES.MN

Г.Занданшатарыг улираан томилно

 1 цаг 29 минутын өмнө

Т.САЙХАН

УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж байна.  Энэ чуулганаар хэлэлцэх дараагийн нэг чухал асуудал нь УИХ-ын даргыг сонгох юм. 

Харин УИХ-ын дарга хэн болох вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татаж байгаа энэ үед эрх баригчид Г.Занданшатарыг улируулан томилохоор тохиролцжээ. Тодруулбал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ-ын даргаар ажилласан Г.Занданшатарыг спикерээр нь улируулан томилох саналтай байгаа гэнэ.

Одоо УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулж, шинэ гишүүд тангараг өргөсний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, УИХ-ын даргаар Г.Занданшатар нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, эргэн чуулганыг үргэлжлүүлнэ гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж:www.polit.mn




Холбоотой мэдээлэл