Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1021 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 672 нь Улаанбаатарт, 349 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 10 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11 310 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 4849-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 253 иргэний бие нэн хүнд байна.
Сэтгэгдэл