Улс төр


Н.Номтойбаярыг шүүх хурлыг ирэх сарын 2-ныг хүртэл хойшлууллаа

2 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч дахин ирэх сарын 2-ныг хүртэл хойшлуулсан байна.

Тавдугаар сарын 28-ны өдөр Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол цагдан хорих шийдвэрийг гаргасан.

Улмаар энэ сарын 17-ны өдөр тус хэргийн шүүх хуралдаан болж, шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа Дорноговь аймагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүх хуралдаан давхацсан гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй. Мөн тэд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн. 

Мөн шүүгдэгч Д.Ган-Эрдэнэ шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Шүүгдэгч Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. 

Эх сурвалж:www.polit.mn




Холбоотой мэдээлэл