Д.Мөнхзул дэлхийн шатрын холбооны мастер цол хүртжээ

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүүгийн Мөнхзул дэлхийн шатрын холбооны мастер цол хүртжээ. Тэрбээр сурагчдын дэлхийн хошой аварга, өсвөрийн шатарчдын дэлхийн аварга болсон амжилтаараа энэхүү цолны эзэн болсон байна.

Мөн 2019 оны долоодугаар сард Серби Улсад зохион байгуулагдсан "Open Nis", "Paracin", "VOJVODINE U SAHU" олон улсын нээлттэй “А” ангиллын тэмцээнд амжилттай оролцож, олон улсын чансаагаа ахиулсан билээ.

Сонирхуулахад Г.Даваахүүгийн Хонгорзул, Өнөзул гэдэг охид нь ч шатрын спортын тамирчид юм.




Холбоотой мэдээлэл