Улс төр


Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хууль хэрэгжиж байна

2 сар TIMES.MN

Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдварын цар тахал /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын арга хэмжээг зохицуулсан “Коронавируст халдвар/Ковид–19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-аар батлуулсан.

Энэхүү хуулиар Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Онцгой комисс, Төрийн байгууллага, Төв банк болон арилжааны банкнаас цар тахлын үеийн хүн, амын эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлийг бууруулах, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, иргэн, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.