Нийгэм


Дөрвөн бяцхан зүрх

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

 Дөрвөн бяцхан зүрх тэнгэр рүү ниссэнийг  сонсоод

Гомдох цөхрөх зэрэгцэв

Дөрвөн бяцхан гал гэнэт унтрахыг хараад 

Айх гайхах зэрэгцэв

 Өглөө гэрээсээ гарахдаа 

Сэтгэлдэээ баяр бялхуулаад гарсан биз

Аймшигт тэр газар хүртлээ

Инээд хөөрөөр бялхаж явсан биз.

 Хоосон харанхуй ертөнцийн үүд хаалга  болсон тогтоол усыг харж зогсохдоо

Хэзээ эргэж ирэхгүй аялалдаа явж байна гэж бодоогүй биз

Удахгүй учрах аймшигийг ч  төсөөлөөгүй биз

Түнэр харанхуй руу авч явах тавцан дээр хөвж явахдаа

Хөлгүй их далайд мөнгөн цагаан хөлгөөр аялж явна гэж төсөөлсөн биз

Хөл алдан унаж  хүйтэн ус залгилж байхдаа энэ бол тоглоом гэж андуурсан биз

Ямар нэгэн аймшиг хөлөөс нь  татаж байх үед  хэн нэгэн ирээд аварна даа гэж ямар их итгээ бол

Бяцхан тэр зүрхнүүд  эргэж ирэхгүй аялалдаа явж байгаагаа ойлгох үедээ

Та бидэнд ямар  их гомдоо бол

Хүүхдийг хайрладаг , хэзээ ч уйлуулдаггүй тийм  газрыг хайх аялалд гараа биз

Таньж  мэдэхгүй холын замд явж байгаа болохоороо

 Хамтдаа  явахаар шийдсэн биз.

Дөрвөн бяцхан зүрх тэнгэр рүү ниссэнийг  сонсоод

Гомдох цөхрөх зэрэгцэв

Дөрвөн бяцхан гал гэнэт унтрахыг хараад 

Айх гайхах зэрэгцэв

 Томчууд томоогүй байгааг  ойлгуулахаар

Өөрсдийнхөө галыг унтрааж , өөрийн хүсэл тэмүүллийг орхиж анхааруулаа биз


arigu.b@gmail.com 




Холбоотой мэдээлэл