Улс төр


Засгийн газар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоолыг баталлаа

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлж, бэлэн байдлын өндөржүүлсэн зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг сунгах тогтоолыг баталлаа. Даваа гарагт болсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар уг хугацааг зургаадугаар сарын 30-ныг хүртэл сунгахыг дэмжсэн юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол батлагдлаа. Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай гэх мэт 15 асуудал хэлэлцэнэ. Яг одоо Ерөнхий сайд Налайхад барьж буй шахмал түлшний үйлдвэрийн явцыг нягталж байна.

50 хувь бууруулсан нийслэлийн утааг ирэх өвөл 80 хувь хүртэлх хувиар бууруулж, налайхад 1500 ажлын байр бий болох ажил амжилттай урагшилж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.