Нийгэм


Дахин зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

4 сар TIMES.MN

Эрүүл мэндийн яам коронавирусийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.


Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид өчигдөр  нийт 248 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 241-д нь вирус илрээгүй. Харин долоон хүнд коронавирус илэрлээ. Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн оюутнуудад, мөн 13-нд ирсэн цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнд вирус илэрсэн. Түүнд 14 хоногийн давтан шинжилгээнд вирус илэрлээ. Мөн зургаан оюутан эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эмчилгээг 14 хоног хийж, хамгийн богино хугацаанд эдгэрсэн. Нийт халдвар 148 болсон бөгөөд эдгээрээс 43 нь эдгэж, одоо 105 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүний 100 нь хөнгөн, тав нь хүнд байна" гэлээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.