Нийгэм


“Судлаачийн гар” хэмээх хулганы хөшөө АШУҮИС, ШУТГ, Цөм лабораторид сүндэрлүүлэв

4 сар TIMES.MN

Монголын Лабораторийн Амьтан судлалын Нийгэмлэгийн тэргүүн, АШУҮИС, Шинжлэх ухаан технологийн газар, Цөм лабораторийн мэргэжилтэн, Биологийн ухааны доктор Б.Галиндэвийн санаачилсан “Судлаачийн гар” хэмээх хулганы хөшөөний нээлтийг амжилттай зохион байгуулав.


 

 

 Хулганы хөшөө утга учир юу вэ


 1979 оноос хойш жил бүр 4 сарын 24 нд Лабораторийн амьтны Дэлхийн өдрийг 7 хоногийн хугацаатай тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хугацаанд хүн төрөлхтөний өмнөөс шинжлэх ухааны зорилгоор лабораторийн амьтныг ашигладаг. Мэс заслын шинэ технологи, эрхтэн шилжүүлэн суулгах, эм, вакцин гарган авч байгаа нь биоанагаахын судалгааны бүтээл юм. Иймээс биоанагаахын судалгаа нь хүн төрөлхтөнд аз жаргал амьдрал бэлэглэдэг гэж үздэг.

Дэлхийн улс бүр шинжлэх ухаанд асар их хувь нэмэр оруулсан амьтны хөшөө, дурсгалын газарт хүндэтгэл үзүүлж идээ будаа, цэцэг өргөх үйл ажиллагааг өрнүүлдэг.

 Хулгана жилийг билэгшээж Эрдэм шинжилгээний ажилд зориулсан “Судлаачийн гар” хэмээх хулганы хөшөөний нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Цаашид энэхүү өдрийг тохиолдуулан эрдэмтэн багш нарт хүндэтгэл учиртай юм. Энэ утгаар судлаач бид нар шинжлэх ухаанч байх, ёс зүйн хэмжээг ойлгох зэрэг давуу талтай төдийгүй энэрэнгүй бус байдлын золиос болж хүн төрөлхтөний эрүүл энх, сайн сахны төлөө амьтдад хүндэтгэл үзүүлэх  зорилготой юм.


Хулгана судалгааны хэрэглэх хулгана нь хөхтөн амьтны төлөөлөлийн ихэнхи хувийг бүрдүүлдэг тул өргөмжлөн сүндэрлүүлж, дэлхийн эх үндэс нь удам зүйн гаралтай үүсэлтэй, судлаачийн гар дээрх хулгана судлаачийг харж байгаа нь нэг зорилгын төлөө гэсэн утга санааг илэрхийлсэн.


Энэхүү арга хэмжээг АШУҮИС-ийн удирдлага хэр зэрэг хүлээн авсан вэ.


АШУҮИС-ийн 62-р Эрдмийн чуулганы өмнө Эрдэм шинжилгээний ажилд зориулж соён гэгээрүүлэх, хөгжлийн замд түүчээлсэн Хулганы хөшөө Цөм лабораторид өнөөдөр сүндэрлэж байна. Энэхүү арга хэмжээнд ЭМЯ-ны мэргэжилтэн, АУ-ны доктор Э.Оюунсүрэн  болон АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Ж.Цолмон тэргүүтэй захирлын зөвлөлийн гишүүд  Цөм лабораторид ирж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцов.Эндээс дүгнэж хэлэхэд лабоарторийн амьтан судлалын үйл ажиллагааг бодлогоор бүрэн дэмжиж, анхаарч байгаагийн илрэл гэж бодож байна.

 


Лабораторийн амьтан судлалын ач холбогдол юу вэ


Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд суурь эрдэм шинжилгээний бааз суурийг бэхжүүлэхэд лабораторийн амьтан чухал байр суурь эзэлдэг. Орчин үед биологийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хурд нэмэгдэж байгаатай холбоотойгоор лабораторийн амьтны хэрэгцээ, шаардлага, улам бүр өссөөр байна. Лабораторийн амьтан нь биоанагаахын шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Дэлхийн олон эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна.  Өөрөөр хэлбэл лабораторийн амьтны судалгаа нь хүн төрөлхтөнийг орлох, аюулгүйн үнэлгээ, туршилтын үр дүнг хариуцаж буй тул үнэ цэнэтэй байсаар байна.

 

Лабораторийн амьтантай холбботой мэргэшсэн сургалтын талаар



Жил бүр ШУТГ, Цөм лабораториос санаачлан багш , мэргэжилтэн, судлаач нарын мэдлэг, ур чадвар, чадавхийг сайжруулахаар Лабораторийн амьтан судлалын мэргэшсэн сургалтыг зохион байгуулахад  дэмжин ажилладаг. Энэхүү лабораторийн амьтан судлалын үндэсний бренд сургалт байх зорилготой, тасралтгүй үйл ажиллагааг баримтлан ажиллаж байна.

 

Яагаад туршилтын гэх лабораторийн амьтныг ашигладаг вэ


Хүн ба амьтад өөр өөр харагдах боловч физиологийн болон анатомийн түвшинд эдгээр нь хоорондоо төстэй юм. Хулганаас сармагчин хүртэл амьтад ижил үүрэг гүйцэтгэдэг (зүрх, уушиг, тархи г.м), эрхтэн тогтолцоо  байдаг. Энэхүү төстэй байдал нь амьтдыг эмчлэхэд ашигладаг бэлдмэлийн 90% нь хүний өвчнийг эмчлэхэд боловсруулсан эмтэй ижил төстэй буюу маш төстэй гэсэн үг юм. Тиймээс амьтдын туршилт нь хүн, амьтанд аль алинд нь ашигтай байдаг. Эмнэлзүйн туршилтад хэрэглэхээс өмнө аюулгүй байдал, үр дүнгийн хувьд амьтан дээр турших боломжтой. Хүний өвчний хөгжлийн явц нь маш төвөгтэй байдаг. Өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх механизмыг судлахын тулд хүмүүсийг судалгаанд ашиглах боломжгүй. Лабораторийн амьтдын талаархи судалгаагаар хүний өвчнийг дуурайж, хүн болон бусад амьтдын аль алинд нь урьдчилан сэргийлэх, эмчилгээний стратеги өгөх боломжтой. Тиймээс амьтны туршилт нь хүн, амьтанд аль алинд нь ашигтай байдаг.

Сүүлийн жилүүдэд генийн инженерчлэл, үүдэл эсийн технологийн дэвшил нь судлаачдад лабораторийн амьтанд загвар үүсгэх боломжийг олгов. Эрдэм шинжилгээний ажилд амьтан ашиглахыг зөвтгөх нь хүн төрөлхтөнд өгч буй өгөөжөөр нотолж болно. Ашиг тус нь биологийн мэдлэг олж авах, өвчний оношилгооны дэвшилтэт арга, мэс заслын шинэ арга, эмчилгээ сайжирснаар үр өгөөж оршдог.


Амьтны туршилт нь эрдэмтдийн хүссэн эмийн бодисын сөрөг нөлөөллийн 70%-ийг урьдчилан таамаглах боломжийг олгодог. Үүнээс үзэхэд амьтанд аюулгүй байдал, үр ашгийн туршилт хийснээр хүний хувьд эмчилгээний шинэ аргуудын эрсдэлийг эрс бууруулж чадна гэж дүгнэж болно. Амьтны (адуу, усан гахай) судалгаагаар сахуу өвчний эсрэг сийвэнгийн эмчилгээ, өвчнөөс сэргийлэх вакцин  боловсруулснаар 1901 онд Физиологи буюу Анагаах ухааны анхны Нобелийн шагналыг Эмил Адольф фон Беринг хүртсэн байдаг. Анагаах ухааны ангилалд 216 шагнал хүртсэн хүмүүсийн 180 нь судалгаа шинжилгээний ажилд ашигласан амьтны судалгаанаас шууд хамааралтай байна.


Амьтны ёс зүйн асуудал хэр зэрэг хөндөгдөх вэ.


Амьтны сайн сайхан байдлыг хэмжихдээ гүн ухаан, шинжлэх ухааны хандлагыг шаарддаг. Хүн бүр янз бүрээр хариулт хэлдэг бөгөөд сайн сайхан байдал гэдэг үгийг ихэвчлэн хэрэглэдэг. Шинжлэх ухаанд амьтны сайн сайхан байдал гэдгийг хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт байдаггүй. Сайн сайхан байлгахад амьтан эрүүл эсэх, амьтан хүссэн зүйлээ хийж байгаа эсэх зэрэг асуултууд гардаг. Товчоор хэлбэл амьтдын физиологи, тохь тухтай байдал, сэтгэл зүйн хувьд сайн сайхан байдлаар илэрхийлдэг.

 

Амьтны сайн сайхан байдал нь хүний оролцоотойгоор шинжлэх ухааны аргуудыг ашигладаг. Тухайлбал, цусан дахь стрессийн даавраар амьтны сайн сайхан байдлыг үнэлэх боломжтой. Амьтан нь тааламжтай мэдрэмжтэй холбоотой нөхцөл байдлыг илүүд үздэг, сөрөг байдлыг бий болгох нөхцөл байдлаас зайлсхийдэг гэж үзвэл бид тухайн мэдрэмжийг хэмжих замаар шууд бусаар үнэлэх боломжтой. Үйлдлийн сорилт ашиглан амьтны сэтгэцийн байдлыг үнэлж болно. Тиймээс судлаачид лабораторийн амьтдын стресс, өвдөлт, зовиурыг ойлгож, амьтны туршилт хийх явцад сөрөг үр дагавраас зайлсхийх, зөв хэмжүүрийг хэрхэн хийхийг мэддэг байх шаардлагатай.


Амьтан хамгаалах байгууллагын хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг талаар


Эрдэм шинжилгээний ажилд амьтдыг ашиглах нь зуун жилийн турш маргаантай асуудал байсаар ирсэн. Амьтны эрхийг хамгаалагч нар амьтдыг туршилтад ашиглах эрхгүй гэж шаарддаг.

Амьтанд хийсэн судалгаа нь хүний амь насыг аварч, хүний зовлон шаналлыг бууруулж, шинжлэх ухааны дэвшилтэд хүргэсэн боловч эсрэгээрээ амьтанд дарамт болдог. Амьтны эрүүл мэндийн байдал таагүй болсноор хязгаарлагдмал нөхцөлд тодорхой зан үйлийг гүйцэтгэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл туршилтын субъект нь хүн тул судалгаанд зарцуулах санхүүжилт бус зовлонгоор амьтанд учрах хэмжигдэх зардал гэсэн ойлголт гарна. Гэсэн хэдий ч их хэмжээний өвдөлтийг бууруулах, арилгах арга хэмжээ авах явдал юм. 1997 онд Нэгдсэн Вант улсад лабораторийн ажилтнуудыг амьтдын харгис хэрцгий хэргээр торгож байсан бөгөөд  нохойтой зүй бус харьцсаны төлөө 250 фунт стерлингээр торгосон  нь анхны тохиолдол байв.

Муур, резус сармагчинг туршилтанд ашиглаж байсан нүдний эмч нарын машины доор бөмбөг тавьсан. Энэ үйл явдал болсны дараа АНУ-ын засгийн газар амьтны аж ахуйн нэгжийн терроризмын тухай хууль баталсан. Улмаар АНУ-ын засгийн газар "Амьтны судалгааны байгууллагатай холбогдсон хүмүүсийг айлган сүрдүүлэх" гэмт хэргийг ноцтой зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэн 2005 онд хуульд дахин нэмэлт заалт оруулсан байна.

Сүүлийн жилүүдэд Гадаад улсын амьтан хамгаалах байгууллага болон хувь хүмүүс хүчирхийллийн замаар туршилтын хэрэгслийг нурааж, туршилтын өгөгдлийг устгах, амьтдыг суллах, хулгайлах, эрдэмтдэд заналхийлэх явдал байдаг. Мөн эцэс төгсгөлгүй маргаан үргэлжилсээр байна.


Лабораторийн амьтантай холбоотой хууль, дүрэм, журмын талаар




Туршилтанд бүх төрлийн амьтдыг хамруулдаг бөгөөд  тэжээвэр, зэрлэг, лаборатори, үзэсгэлэнгийн чиглэлийн амьтан гэж хуваадаг. Тэжээвэр амьтан буюу эдийн засгийн чиглэлийн амьтан болон зэрлэг амьтдын  талаар хууль дурэм, журамтай боловч лабораторийн амьтны талаар нэг ч асуудлыг хөндөгдөөгүй. Жишээлбэл, шинжлэх ухаанд суурилсан сайн туршлага хомс, орон нутаг, үндэсний болон олон улсын  эрх зүйн зохицуулалт болон чанартай тээврийн үйлчилгээ дутмаг зэрэг бэрхшээлүүд тулгардаг. Лабораторийн амьтны тээвэрлэлт нь био-анагаахын судалгааны байгууллагын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд амьтдын физиологи, сэтгэл зүйн байдал өөрчлөгдөж судалгааны үр дүнд нөлөөлнө.



Нээлтийн үйл ажиллагаанд оролцогсод




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 сар []


Amitadiin yos zuig hamgaalsan saihan buteel bolson bn iluu ihiig buyeehiig husen erooe


Зочин    4 сар []


End tend hoshoo bosgosnoor ajil hidg boljde manai odogin udirdlaga. Naad tsom lab deer chine ymarch sudalgaa tosol bhgui zuger muzei bolj bn. Ta nar orsdoso icheech


Зочин    4 сар []


Ajlin amjilt husie.