Нийгэм


Дэлхийн 30 улсаас 8498 иргэнээ эх оронд нь авчираад байна

4 сар TIMES.MN

Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 30 улс орноос 8498 иргэнээ эх оронд нь авчираад байна. Үүнээс 3488 иргэнийг агаарын замаар буюу 18 удаагийн тусгай үүргийн нислэгээр авчирсан бол 5010 иргэнийг газраар авчирчээ.

Тус үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжлийн байгууллагуудын нийт 900 гаруй алба хаагч ажиллаж байна.

Түүнчлэн Монгол Улсын иргэдээ татан авсан байдлыг гадаад улс орнуудтай харьцуулбал Холбооны Бүгд Найрамдах Герман улсын ард хоёрт эрэмбэлэгдэж байгаа юм.

Шилжүүлэн авчирсан иргэдийн тоог тухайн улс орны хүн амын тоотой харьцуулсан байдлаар харвал

Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн  1248 иргэн тусгаарлалтад байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн 790 нь нийслэлийн эмнэлэг, зочид буудал болон амралтын газар, үлдсэн 485 хүн орон нутагт тусгаарлагдаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.