2020,5-Р Сар,22


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


С.Амарсайхан: Газраа чөлөөлсөн 3000 айл орон сууцанд ороод байна

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN


“НОСК” ХК-иөс хэрэгжүүлж буй газраа орон сууцаар солих хөтөлбөрийн хүрээнд БЗД-ийн 19 хороо буюу Цайз орчмын 79 айл өрхийн 270 иргэд газраа чөлөөлж,байрны түлхүүрээ гардан авлаа.

160 яндан байхгүй болжээ.

Газраа байраар сольж буй өндөр настан Ц.Батхүү “20 жил амьдарсан газраа байраар сольж байна. Гурван өрөө байраар сольж,түлхүүрээ гардана авсандаа баяртай байна” гэв.




 Хотын дарга С.Амарсайхан


 “2019 оны  гуравдугаар улирлаас түрээслээд өмчлөх чиглэлээр шинэ шийдлийг нэмэгдүүлж, 3,000 айл өрх орон сууцандаа оржээ. Газраа чөлөөлчихөөд хэдэн жил хүлээх биш аль болох иргэддээ төвөг чирэгдэл багатайгаар,богино хугацаанд шийдэхийг зорьж байна.

Гэр хорооллын Баянхошуу,Толгойт,Дамбадаржаа,Сэлбэ орчмын 10,000 айлын орон сууцыг эхлүүлэх бэлтэл ажлыг эхэлж байна.

Нийслэлийн 220 мянган гэр хорооллын айл өрхийг ямар нэгэн байдлаар зэрэг орон сууцжуулах ажилд тэгш хамруулна.

Мөн Ипотекийн корпораци “НОСК” ХК-ийн дэргэд байгуулагдаж,зах зээлд байгаа орон сууцыг худалдаж авч,эргээд иргэдэд түрээслээд өмчлөх чиглэлээр орон сууцжуулах ажил хийгдэж байна.

Ямар нэгэн байдлаар иргэдийг ялгаж салгахгүйгээр тэнцвэртэй олгоно. Ил,далд нуугдмал зохион байгуулалттай,хэн нэгний шахаа орох асуудал байхгүй,харин иргэдийн шууд оролцоотойгоор зохион байгуулна” гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.