Улс төр


Онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдыг оронсууцжуулна

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газраас 3000 орчим өрхийг орон сууцаа эхлээд түрээслээд дараа нь өмчилж болох хэлбэрээр орон сууцтай болгох тогтоолыг баталлаа. Энэ тогтолцоогоор цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчид орон сууцанд орно гэсэн үг. Ер нь орлогод нийцсэн хэлбэрээр түрээсэлж байгаад дараа нь өмчилж болох хэлбэрээр ард иргэдээ орон сууцаар хангах бодлогыг Засгийн газраас үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Санхүүжилтийн хувьд Сангийн яам, Монголбанк хамтраад шийдэх боломжтой гэдэг тооцооллыг хийсэн. Ойрын хугацаанд 1300-1500 өрхийг орон сууцтай болгох ажил хийгдэнэ. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нээлттэй цахим хэлбэрээр өргөдөл, хүсэлтийг хүлээж авах, зах зээл дээрээс орон сууц сонгох гэх мэтчилэнг хэрэгжилтийн ажлууд хийгдээд явна.

Өнөөдөр Засгийн газрын хурал дээр Улсын онцгой комисс мэдээллээ танилцуулсан. CoViD-19 халдвартай тэмцэж байгаа олон улс болон дотоодын нөхцөл байдал, эрсдэл, сөрж хийж байгаа арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг ярьсан.

Даваа гарагийн 11.00 цагт болох УОК-ийн өргөтгөсөн хуралд Ерөнхий сайд оролцож үүрэг даалгавар өгнө.  Нийгэм, эдийн засгийн чиглэлээр өрхүүд болон аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн ажлуудын үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянан хэлэлцэнэ.  Мөн өмнө нь гаргасан цаг үеийн асуудлууд, бодлого шийдвэрүүдийн дүгнэлтийг хянан хэлэлцэнэ” гэв.

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.