Спорт


Д.Дагвадоржийн дүү охин чөлөөтийн тамирчдыг хов базагчид гэв

4 жил, 4 сар TIMES.MN


Чөлөөт бөхийн холбоо сүүлийн хэд хоногт бужигнаж, сүүлдээ ерөнхийлөгч Д.Дагвадоржийг өөрчлөх талаар яриад эхлэв. Шалтгаан нь тун тодорхой. Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж бөхчүүдээ дарамталдаг, доромжилдог, санхүүгийн тооцоогүй, худлаа тайлан гаргадаг зэрэг олон зовлонг чөлөөтийн дасгалжуулагч, тамирчид нэгэн дуугаар тоочоод эхлэв. Үнэхээр тэсгэл алдарсан учир ингэж байгаагаа ч учирлана лээ. О.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Н.Золбоо, Г.Мандахнаран, Д.Хүдэрбулга, Э.Бэхбаяр, П.Өсөхбаатар, Ж.Чулуунбат нарын энэ спортын төлөө нэг насаараа зүтгэсэн Монголын нэрийг тив дэлхийд гаргаж явсан гавьяатууд, одоо ид барилдаж буй нэртэй тамирчид энэ үгийг хэлж байгаа юм.

Энэ байдал хэд хоног үргэлжилж буй ч Д.Дагвадорж ямар нэг байдлаар байр сууриа илэрхийлсэнгүй. Учир нь тэрээр Катар яваад ирээгүй байгаа гэнэ. Харин түүнийг дүү охин Д.Ичинноров нь өмөөрч фейсбүүк дээрээ бичжээ. Тэрээр “Ёстой нэг сонин улсууд юмаа холбоондоо нэгдээд нэгэн зорилготой явчихаж чадахгүй, өөд нь татаж яваагаа араар нь араар нь муулж байдаг. Энэ хуучны хэдэн хүн одоо больчихооч дээ. Холбоог удирдлаа гээд түй ч зоосны нүхээр хараагүй, хамаг цаг зав, хөрөнгө, сэтгэлээ зориулж явж байгаа юм шүү. Нээх худлаа, яахаараа ийм юм бэ. Өөрөөс нь илүү чадалтай нэгэнд сачий хүрэхгүй хэдэн хов базагч нарын аргаа барсан үйлдэл юм даа...” гэжээ. Түүнийхээр зүгээр л нэг хов ярьсан, Д.Дагвадоржид атаархсан хүмүүсийн хийж байгаа ажил гэнэ.

Б.ДАМДИН

Эх сурвалж:polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.