Улс төр


Зам тээврийн яамны ажилчдын сошиал медиа-д орох эрхийг хаслаа

4 жил, 4 сар TIMES.MN

   Зам тээврийн сайдаар томилогдсон шинэхэн сайд М.Зоригт ажилдаа шуурхай оржээ. Тэрбээр томилогдсон эхний өдрөөсөө буюу өнөөдрөөс эхлэн Зам тээврийн яамны ажилчдын сошиал медиа-д орох эрхийг нь хассан байна. 

 

Ингэснээр яамны мэргэжилтнүүд, ажилчид фэйсбүүк, твиттерт нэвтрэх эрхээ хасуулав.  Уг нь М.Зоригт гишүүн Интернэтийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэдхэн сарын өмнө өргөн барьсан.  Тэрбээр энэхүү хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг интернэтийн орчинд баталгаажуулыг зорьсон хэмээн мэдээлж байсан. 

 

Тэгвэл юуны учир салбарын яамныхаа ажилчдын сошиал медиа-д орох эрхийг нь хассан талаараа тэрбээр удахгүй тайлбар хийх биз ээ. 

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.