98 настай фронт Цэгмидийг‬ ‪ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өчигдөр дахин зарлиг гаргаж ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ‬ ‪Дундговийн малчин, Фронт Цэгмид хэмээн олноо алдаршсан буурлыг‬ ‪ОХУ-ын төрийн дээд шагнал, ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнажээ. 

 

ОХУ ын элчин сайдын яамны төлөөлөл ялалтын 75 жилийн ойн медалыг гэрт нь очиж гардуулж өгсөн байна. 

 

 

Эдүгээ 98 настай энэ буурал 18-тайдаа Монгол Улсын сайн малчин цолыг Маршал Х.Чойбалсангаас гардаж явсан ба аймгийнхаа 30 мянган хүнийг төлөөлөн эх орны дайны үед фронтод Монголын ард түмний бэлгийг хүргэлцэж явсан түүхтэй. Эх орны дайны халуун цэгт С.Цэгмидийн хамт дөрвөн эмэгтэй явсны нэг нь Хэнтий аймгаас Цэвэл, Архангай аймгаас Янжинлхам, Булганаас хоёр хүн явсны нэг нь Долгор гэж эмэгтэй байсан хэмээн түүхэнд тэмдэгдэн үлдсэн байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.