Улс төр


Б.Гарамгайбаатар: Ажлын хэсгийнхэн нэгдсэн ойлголтонд хүрээгүй байна

4 жил TIMES.MN

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх байв. Гэвч гишүүд шалгалтын материал дутуу хэлэлцэх шаардлага хангахгүй  гэж үзсэн учир хуралдааныг орхин гарч байлаа. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар байнгын хорооны дарга Ж.Батсуурьт бодит байдлыг ойлгомжтой, тодорхой тайлбарлаж өгсөн юм. Түүний хэлснээр Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн  оруулж ирсэн материал нь дутуу, гишүүд нь гарын үсгээ бүрэн зурж баталгаажуулаагүй байгаа нь ажлын хэсэгт багтсан гишүүд нэгдсэн ойлголтонд хүрээгүй нь харагдаж байна. Мөн ажлын хэсгийн хуралдаан болоогүй гэсэн тайлбар өгсөн. Ийм байхад МАН-ынхан улстөрийн тоглолт хийх гээд байх шаардлага байхгүй. Байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй дутуу материал бүрдүүлсэн гэдгийг гишүүд хэлээд гарч явж байгааг Ж.Батсуурь дарга харж байна уу хэмээн их учирлаж, тайлбарлаж  байсан юм.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.