Улс төр


АН 100 саяараа аймшигтай гүтгэдэг троллуудыг цалинжуулах гэнэ

3 долоо хоног TIMES.MN
Улстөрчид өрсөлдөгч нараа харлуулахын тулд сошиалыг ашигладаг. Тэгвэл АН-ын ҮБХ-ны хурлын аудио бичлэгт дурдагдсан ноцтой гэмээр олон асуудлын нэг нь АН горилогчдоосоо авч буй 100 саяараа троллуудыг цалинжуулах гэнэ.

АН өрсөлдөгч намууд, нэр дэвшигчдийг сошиалд баалж, харлуулах, гүтгэж нэр хүндийг нь унагах, харин өөрсдийгөө магтан дуулуулах ажилд зарцуулах мөнгөө ингэж босгожээ. Өөрөөр хэлбэл, квот горилогчдынхоо тушаасан 100 ба түүнээс дээш сая төгрөгийн дэнчингийн мөнгөний тодорхой хувиар аймшигтай гүтгэдэг троллууд цалинжуулахаар аль хэдийнэ ярилцсан байж.  Энэ тухайд ҮБХ-ны гишүүн асан Д.Мөнх-Эрдэнэ “Бид нарын өмнөөс зүгээр хүн муулаад сууж  байдаг троллууд байдаггүй юм. Бид нар 100 сая төгрөг тушаачихсан. Банкных нь хүү хаана байгаа юм. Хүүгээр нь троллуудаа худалдаж аваач” хэмээн намынхаа даргад хандан хэлж байгаа нь бичлэгт буужээ.


Мэдээж АН-ын удирдлагууд, ҮБХ-ны гишүүдийн дунд энэ талаар өмнө нь яригдсан болоод л үүнийг Д.Мөнх-Эрдэнэ түүнд эргэн сануулж буй нь энэ биз ээ.  



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног [66.181.180.210]


Gadaad ug hereglej heniig ANd tatah geed baigaa yum be?