Спорт


Ахлагч Г.Гантулга спортын мастер цол хүртлээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Г.Гантулга Гал унтраах техник олон төрөлт спортын мастер цол хүртлээ. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж байгаа бол Гал унтраах техник олон төрөлт спортоор тав дахь жилдээ хичээллэж байна.

Энэ хугацаанд 2017 онд зохион байгуулагдсан Хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээний байлдааны тархалт төрөлд 31,04 секундын амжилтаар гутгаар байр, 4х100 төрөлд 59,86 секундын амжилтаар тэргүүн байр, 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах тэмцээний байлдааны тархалт төрөлд 33,54 секундын амжилтаар дэд байр, 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Клубуудын аварга шалгаруулах тэмцээний байлдааны тархалт төрөлд 32,49 секундын амжилтаар тэргүүн байруудыг тус тус эзэлж байсан амжилттай.

Мөн тэрээр 2019 онд ОХУ-ын Саратов хотноо зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээний довтолгооны шатны төрөлд 14,80 секундын амжилтаар спортын мастер цолны болзлыг хангасан юм. Ингэснээр Онцгой байдлын газраас төрөн гарч байгаа 7 дахь спортын мастер тамирчин аврагч боллоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл