Сонголт


"Сонгдо" эмнэлэгээр үйлчлүүлсэн хоёр иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

3 сар TIMES.MN

УБ-Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн  хоёр иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч хурдавчилсан тестийн шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн мэдээллийг ЭМЯ-наас өчигдөр өгсөн /2020.04.14/. Хоёр иргэнийн тухайн эмнэлэгт нь тусгаарлаад байгаа бөгөөд лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах бөгөөд давтан шинжилгээний хариу өнөөдөр гарах байв. Тэгвэл “УБ-Сонгдо” эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэний PCR буюу лабораторийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Эмнэлэгт хэвтэж байсан өндөр настай хүний ач хүү хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Гуравдугаар сарын 20-нд өвөөтэйгээ уулзсан. Хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулах ёстой. Оношлуурын мэдрэх чанар нь янз бүр байдаг.Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй бөгөөд ямар ч тохиолдлыг PCR оношлуурыг ашиглан баталгаажуулж байгаа" гэсэн мэдээллийг өгч байсан юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.