2020,4-Р Сар,07


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Зөвлөгөө


Ордуудын өрнийн зурхай

3 сар, 1 долоо хоног TIMES.MN


2020.04.07 МЯГМАР ГАРАГ Хаврын дунд шарагчин туулай сарын Зургаан цагаан цагаан луу өдөр Үс засуулвал: Эд мал арвидна Наран ургах, шингэх: 06.18-19.30 Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Ус Аргын тооллын 4 сарын 7, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Тугчин одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.




Холбоотой мэдээлэл


КОВИД ба ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД
КОВИД ба ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД
2 долоо хоног, 5 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.