Нийгэм


Канадын иргэн улсын хилээр 37.8 сая төгрөгийн өртөгтэй алт гаргахыг завджээ

2 сар TIMES.MN

Гаалийн байгууллага энэ оны эхний гурван сард нийт 217 зөрчил илрүүлсэн гэж ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын албаны дарга Б.Сүхбаатар танилцуулав.

Буянт-Ухаа дахь Гаалийн газарт гуравдугаар сарын 03-ний өдөр гарах чиглэлд зорчиж байсан Канад улсын иргэн "Алт" байж болзошгүй 31.3 гр шар өнгийн металлыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завджээ. Энэ зөрчлийг Тээврийн прокурорын газрын тогтоолоор цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Дээрх зөрчлүүдэд 271 сая төгрөгийн торгууль ногдуулж, 425 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураасан эд зүйлийн үнэ 23 сая төгрөг, харин зөрчлийн улмаас түр хураасан эд зүйлийн үнэ 39 сая төгрөг, хярьяаллын дагуу шилжүүлсэн барааны үнийн дүн 709 мянган төгрөг болжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.