Нийгэм


Архи зардаг найман нэрийн дэлгүүрүүд 22.00 цагт хүртэл ажиллана

2 сар TIMES.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.03.30/ коронавирусийн халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Тус захирамжаараа өмнө нь үйл ажиллагааг нь зогсоогоод байсан зугаа цэнгээн, урлаг, спорт, соёлын газрыг үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар болсон.

Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг найман нэрийн дэлгүүрүүдийг 22.00 цаг хүртэл ажиллуулах захирамж гаргажээ. Үүнээс өмнө найман нэрийн дэлгүүрүүд 00.00 цаг хүртэл ажиллаж байсан юм. Нийслэлийн Засаг даргын энэхүү захирамжийн хэрэгжилтэд цагдаагийн алба хаагчид өчигдөр оройноос хяналт тавьж эхэлжээ.

image




Холбоотой мэдээлэл