Нийгэм


БНСУ Монголд амьдарч байсан 189 иргэнээ тусгай нислэгээр авчээ

2 сар TIMES.MN

Дэлхийн олон улс оронд тархаад буй Covid-19 буюу коронавирусийн халдварын улмаас улс орнууд бусад улсаас иргэдээ татаж авч буй. Монгол Улсын хувьд ч БНСУ, Япон зэрэг орнуудад ажиллаж, амьдарч буй иргэдээ татаж авсан билээ.

БНСУ Монгол Улсад ажиллаж, амьдарч буй 189 иргэнээ тусгай нислэгээр өчигдөр авсан байна. Энэхүү нислэгт нийтдээ 300 орчим хүн багтсан бөгөөд 189 нь БНСУ-ын иргэн байсан бол 111 нь Монгол Улсын иргэн байжээ. Эдгээр монголчуудаас 73 нь БНСУ-д байнга оршин суудаг, тус улсын иргэдтэй гэр бүл болсон хүмүүс байсан бол 38 нь Монгол Улсаас БНСУ-д сурдаг оюутнууд аж.

Сануулахад, дөрөвдүгээр сарын 2-ноос 4-ний хооронд Сөүл болон Токио хотоор дамжуулан хилийн чанадад байгаа, хүндэтгэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг авчирна.




Холбоотой мэдээлэл