2020,3-Р Сар,31


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Зөвлөгөө


Ордуудын өрнийн зурхай

2 сар TIMES.MN

2020.03.31 МЯГМАР ГАРАГ Хаврын дунд шарагчин туулай сарын Дөрвөн ногоон харагчин тахиа өдөр Үс засуулвал: ХЭЛ АМ, ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ Наран ургах, шингэх: 06.32-19.20 Барилдлага: ҮХЭХ Шүтэн барилдлага: АВАХУЙ Суудал: УУЛ Аргын тооллын 3 сарын 31, Ангараг гараг. Билгийн тооллын 7, Хэрцгий охин одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 32 минутад мандан, 19 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхриийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун тийш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.




Холбоотой мэдээлэл


Нүдний ядаргаа тайлах дасгалууд
Нүдний ядаргаа тайлах дасгалууд
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.