Сонголт


1,5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдээс орлогын албан татвар авахгүй

2 сар TIMES.MN

Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орон даяар өндржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдэгдэл хийж байна. Тэрээр “Засгийн газраас хоёр чиглэл барьж байгаа. Нэг дэх нь монгол хүний эрүүл мэндийн байдлыг хангах. Хоёрдугаарт, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах. Өгсөн үүрэг даалгаврыг сайн хэрэгжүүлж байна гэж ойлгож байгаа. Засгийн газар, УОК цаг тухай бүрт хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасны үр дүнд Монгол Улс өнөөдөр тайван байна. Дотроо халдварын тохиолдол бүртгэгдээгүй цөөн улсын нэг нь Монгол Улс болсон. Одоо засаглах болсон. Бүх шийдвэрийг ард иргэд дагаж мөрдөх ёстой. Шуудхан хэлэхэд бид үхэх үү, сэхэх үү гэдэг сонголтод тулгарсан. Коронавирусийн халдвар илэрсэн ч хяналтдаа авсан нь сайн хэрэг. Гэхдээ бид өндөр сонор сэрэмжтэй байх нь эрхэм зорилго болж байна. Ард иргэд эрүүл байх ёстой. Бид гуравхан сая хүн амтай. Цөөн хүн амтай улсад энэ халдвар тархвал ямар байдал үүсэх билээ. Бид боломжтой нөөц бололцоогоо дайчилж ашиглаж байгаа.

Улсын нөөцөөс нийт 17 тэрбум төгрөг гаргасан. Улсын хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ. Мөн 20.6 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж, байгууллагуудын ажилчид, эм тариа хувцас хэрэглэлд зарцуулна. Цаашдаа 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Нийтдээ Монгол Улс 200 орчим тэрбум төгрөг зарцуулж байна гэж ойлгож болно. Үүнээс гадна эдийн засгийн хүндрэлээс гаргах асуудлаар ажиллаж байна.

 Засгийн газраас дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

-Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэж байна.

Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлс, орлогоос хувь хүний орлогын албан татвар авахгүй.

Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1.5 тэрбум төгргөөс доош орлоготой албан татвар авахгүй.

Малчдаас ноолуур худалдаж авах зорилгоор гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Хүүгийн зөрүүг Засгийн газар гаргана.

18 насны хүүхэд бүрт 10 мянган төгрөг гурван сарын хугацаанд олгоно. Хүүхдийн мөнгөтэй нийлээд 30 мянган төгрөг олгоно.

Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн тодорхой хэмжээнд буулгана” гэлээ.




Холбоотой мэдээлэл