Нийгэм


Говь-Алтай аймгийн Шарга суманд ингэ ихэрлэжээ

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Монголчууд эрт дээр үеэс ингэ  ихэрлэх нь Төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл, эр охин 2 ботго төрсөн нь мал сүрэг тэр тусмаа тэнүүн говийн эзэн тэмээн сүрэг өсөж үржихийн бэлэгдэл хэмээн билэгшээж ирсэн уламжлалтай билээ.

Говь-алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Чойжилын Түмэннастын Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн  тэмээн сүргийн хүрэн ингэнээс 2 ихэр /эр, охин/  ботго гарлаа. Хүрэн ингэ нь 4 дэх удаагаа ботголж  байна.

Ч.Түмэннаст нь 2006 оноос хойш тасралтгүй мал маллаж 2015 онд сумын аварга малчин болсон бөгөөд одоо Баруун бор үзүүр гэдэг нутагт хаваржиж байна хэмээн Говь-Алтай аймгийн ХААГ-аас мэдээллээ




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.