Дэлхий


Куба Улсын эрүүл мэндийн салбарын талаар зарим сонирхолтой баримтууд

2 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Куба Улсын эрүүл мэндийн салбар нь Дэлхийд 133-т эрэмбэлэгддэг. Ийм хойгуур байр эзлэх болсон гол шалтгаан бол эмчийн цалин. Сард 60$. 

- ДНБ-ний 11%-тай тэнцэх хэмжээний мөнгийг ЭМ-ийн салбартаа зориулдаг учир эмнэлгийн үйлчилгээ иргэддээ үнэгүй. (ДНБ=100 тэрбум ам доллар)

- Тус улсад анагаах ухааны 14 их сургууль байдаг. 

- 150 хүнд 1 эмч ноогддог. 

-  Куба Улсын 25000 эмч нар Дэлхийн 68 улсад хөтөлбөрийн хүрээнд ажилладаг. 

- Яг одоо 2000 куба эмч Африкийн ядуу буурай орнуудад энхийн хөтөлбөрт ажиллаж байна. 

- Кашмирын газар хөдлөлт, зүүн өмнөд Азийн цунами зэрэг гамшгуудад бүгдэд нь тусламж үзүүлж байжээ

- Чернобылийн гамшгийн үед Украин, Белорусь, ОХУ-аас нийт 20000 гаран хүүхэд Куба улсад очиж цацраг идэвхийн хордлогын эсрэг эмчилгээ сувилгаа хийлгэж байжээ.

-Зөвхөн эрүүл мэндийн аялал жуулчлалаар жилдээ 40 сая долларыг төсөвт төвлөрүүлдэг байна.


Via Erdenebileg Uriankhan




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.