Дэлхий


Франц, Америкт халдвар авсан хүний тоо 10 мянга давлаа

2 долоо хоног, 5 өдөр TIMES.MN
АНУ-ын Жонс Хопкинс их сургуулийн гаргасан коронавирусийн халдварын тохиолдлыг цаг тухайд нь шалгах системээс үзвэл, Америкийн зүүн нутгийн цагаар 19-ний өдрийн 18 цагийн байдлаар 13350 хүн халдварын тохиолдлоор бүртгэгдэж, 188 хүн амь эрсдэв. 19-ний өдрийн 18 цаг хүрэхгүй хугацаанд АНУ-д 3899 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Шинэ тохиолдол эрс нэмэгдэж буй нь оношлуурын хүчин чадал нэмэгдсэнтэй холбоотой. Ирээдүйн 2-3 хоногийн хугацаанд халдварын тохиолдол үргэлжлэн нэмэгдэнэ. Нью-Йорк муж улс нь АНУ-ын халдварын голомт болж буй бөгөөд 5298 тохиолдол шинээр бүртгэгджээ. Нью Йорк хотод хөл хорио хэрэгжүүлэхгүй гэж Нью-Йоркийн захирагч Куомо 19-ний өдөр хэлэв. Халдварын тохиолдол эрс нэмэгдэж буйн улмаар АНУ-ын олон эмнэлгийн байгууллагууд хамгаалалтын хэрэгсэл, амьсгалын аппарат дутагдах хүнд байдалд нүүрлэнэ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, орон нутгийн цагаар 19-ний орой Францын эрүүл мэндийн ерөнхий газрын мэдээлснээр, Францад 10995 тохиолдол бүртгэгдэж, өмнөх өдрөөс 1861-р нэмэгдэн, нийт 372 хүн амь эрсдэв. 19-ний өдрийн 18 цагийн байдлаар Итали улсад халдварын 41035 тохиолдол бүртгэгдэж, 24 цагийн дотор 5322 тохиолдол нэмэгдэн, нийтдээ 3405 хүн амь эрсдэлээ.



Холбоотой мэдээлэл