Газар дээрээс нь


Монгол Улсад коронавирусийн 6 халдвар бүртгэгдлээ

3 долоо хоног TIMES.MN

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Гадаадаас ирсэн иргэний коронавирусийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарлаа. Энэ иргэн нь Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн. Бид Төв лабораторийн шинжилгээг хүлээлгүйгээр хүнээ яаралтай оношилж, илрүүлэх зорилгоор түргэвчилсэн оношлуурыг ашиглаж эхлээд байгаа. Төв лабораторид мөн шинжилгээ хийж байгаа. Үдээс хойш хариу нь гарна.

Гуравдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй.

Мөн 17-нд ХӨСҮТ-д 1, Говь-Алтайд нэг, Сэлэнгэ аймагт хоёр нийт 4 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ тандалт судалгаа хийж байна" гэв.




Холбоотой мэдээлэл