Үсэглэлийн аварга М.Түвшинзаяа шагналынхаа мөнгөнөөс ЭМЯ-нд хандивлалаа

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

“Номадиа пикчерс”, “Боловсрол” телевиз хамтран эх хэлнийхээ боловсролыг хойч үедээ түгээх зорилгоор 3-7 дугаар ангийн сурагчдын дунд “Үндэсний үсэглэлийн аварга” шоуг зохион байгуулж үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, энэ сэдвээр цахим орчин мэтгэлцээн хүртэл өрнүүлсэн билээ. Тэгвэл тус шоуны ялагч М.Түвшинзаяа шагналынхаа 10 сая төгрөгөөс өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хандив өргөлөө. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл бяцхан охинд талархал илэрхийлж "Дэлхийн олон оронд тархаад буй коронавируст халдвараас иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах их үйлсэд чин сэтгэлийн хандив 500 мянган төгрөг өргөж буйд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье" хэмээсэн Талархлын бичиг гардуулжээ.




Холбоотой мэдээлэл