Шар


Том Хэнкс эхнэр Рита Уилсон нар COVID-19 халдвар авчээ

2 сар, 2 долоо хоног TIMES.MN

Жүжигчин Том Хэнкс эхнэр Рита Уилсон нар коронавирусийн халдвар авсан талаараа өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  Оскарын шагналт 63 настай жүжигчин Элвис Преслигийн тухай кинонд тоглохоор Австрали улсад ирээд байсан аж. Тэр явцдаа ядарч, ханиад хүрч, өвдсөн тул шинжилгээ өгтөл хариу нь эерэг буюу COVID-19 халдвартай болох нь тогтоогдсон талаар тэрбээр хэлжээ. Тэд бусдад халдвар тараахгүй байх үүднээс өөрсдийгөө тусгаарласан бөгөөд нөхцөл байдлынхаа талаар мэдээлж байна гэжээ.





Холбоотой мэдээлэл