Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
1 өдөр, 11 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
1 өдөр, 11 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
1 өдөр, 11 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
2 өдөр, 5 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
2 өдөр, 8 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
2 өдөр, 8 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
2 өдөр, 8 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
2 өдөр, 10 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
2 өдөр, 10 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
2 өдөр, 10 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
2 өдөр, 10 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
2 өдөр, 10 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
2 өдөр, 11 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
3 өдөр, 6 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
3 өдөр, 7 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
3 өдөр, 9 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
3 өдөр, 10 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
3 өдөр, 10 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
3 өдөр, 11 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
3 өдөр, 11 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
4 өдөр, 3 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
4 өдөр, 3 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
4 өдөр, 6 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
4 өдөр, 6 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
4 өдөр, 6 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
4 өдөр, 10 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
4 өдөр, 10 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
4 өдөр, 10 цаг
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
4 өдөр, 21 цаг
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
5 өдөр, 3 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
5 өдөр, 3 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
5 өдөр, 5 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
5 өдөр, 5 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
5 өдөр, 6 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
5 өдөр, 9 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
5 өдөр, 9 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
5 өдөр, 10 цаг
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
5 өдөр, 11 цаг
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
6 өдөр, 1 цаг
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
6 өдөр, 7 цаг
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 1 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 1 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 1 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 2 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 2 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 2 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 2 өдөр
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 долоо хоног, 3 өдөр

Авлига ба тогтолцооны өөрчлөлт

Базарбямбын Нямсүрэн

 

2023 оныг Авлигатай тэмцэх 5Ш хөтөлбөрийг хэрэгжүүлэх жил болгохоо Засгийн газар зарлалаа. Нүүрсний хулгайтай тэмцэх тэмцэл явсаар уг углуургаар нь өөрчлөх өөрчлөлтөд хөтлөөд ийн Засгийн хэмжээнд авлигын эсрэг хөтөлбөр боловсруулан тэмцэж байх шиг.
Авлигын асуудал гэдэг зөвхөн авсан өгсөний ашиг хонжооны тухай асуудал байдаггүй. Эргээд улс орны эдийн засгийн нөхцөл, иргэдийн төрдөө итгэх итгэл, шударга бус байдал, тогтолцооны гажуудал гээд олон асуудлын уг эх нь явж явж авлигын асуудалтай холбогдчихдог. Тэр нь явсаар тогтолцоонд тулж, тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх, шинэчлэх тухай асуудалд тулсаар сүүлийн 20 оныг үдээд буй. Нэгэнт олон жилээр тогтчихсон энэ тогтолцоог өөрчлөх амаргүй ч өөрчлөхөөс өөр аргагүй гэдэгт, асуудлын гол гарц гэдгийг судлаачид, улстөрчид, хуульчид санал нийлдэг. Ерөөс тогтолцооны шинэчлэл гэдэг цоо шинэ асуудал биш. Гэвч хэрхэн яаж энэ тогтолцоог өөрчлөх дээр байр суурь нэгдэж чадахгүй байсаар 30 гаруй жилийн нүүр үзээд байгаа бид. 
Тэгвэл тогтцолцоог өөрчлөх зайлшгүй шалтгаануудын тэргүүн эгнээнд авлигын асуудал "зогсч" байгааг цаасан дээрх судалгаа ч харуулсаар байна. Өнгөрсөн сарын сүүлийн өдөр Авлигын төсөөллийн индексийг дэлхий нийтэд зарласан. Манай улс 100 онооноос 33 оноо авч, 116 дугаарт байрт орсон мэдээтэй. Авлигын индекс гэдэг энэ тоо хэдийгээр шинэ зүйл биш, жил бүр зарлаж л байдаг мэт санагдавч өнөө жилийн авлигын индексийн өөрчлөлт тогтолцооны өөрчлөлтийг хийх зайлшгүй цаг хугацааны шаардлага бий болсныг сануулсан дүр зурагтай байгаа юм. 


2022 оны Авлигын төсөөллийн индексийг задлан үзэхэд нэгээс хоёр үзүүлэлт дээр цөөн тоогоор оноо нэмэгдсэн сайн талтай ч гурван том эх сурвалжийн үнэлгээн дээр нийт 12 оноо алдсан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн үзүүлэлтээс гуравхан эх сурвалж дээр 13 оноогоор буурсан нь манай оноог тэр чигээр нь доош татчихсан хэрэг. Хамгийн их оноо алдсан эх сурвалжийн үнэлгээ бол ардчиллын олон янз байдлын судалгаа байх юм. 
Өнгөрсөн жилийн авлигын төсөөллийн индексээр энэ эх сурвалжаас Монгол Улсад 34 оноо өгч байсан бол энэ жил зургаан оноогоор буурч 28 болжээ. Зөвхөн нэг эх сурвалжийн үнэлгээн дээр зургаан оноогоор буурна гэдэг өөрөө бас нэгэн аюулын харанга. Тэр тусмаа ардчилсан Монгол хэмээн баярлаж, бахдаж зарим нь цээжээ дэлдэн өндөлздөг бид ардчиллын хэмжүүр дээр өндөр оноо алдсан нь асуудал байна. 
Авлигын индексийг гаргахдаа 13 хүртэлх эх сурвалжийн хөндлөнгийн үнэлгээг нэгтгэж, улс орнуудад оноо өгч эрэмбэлдэг. 
Ардчиллын олон талт байдлын төсөл (Varies of democracy)-ийн тухайд улс орнуудын ардчилсан байдлыг хэмжих аргачлал гэж энгийнээр ойлгож болно. Энэ нь зөвхөн сонгууль төдийгүй ардчиллын гол үзүүлэлт болох либерал, иргэдийн оролцоот,олонхийн сонголт, зөвшилцсөн, зарчимтай, жинхэнэ ардчиллын төлөөх зорилго тавьсан эсэхийг хэмжих баримтуудыг цуглуулдаг. Тухайн орны хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх болон шүүх засаглал дахь авлигын асуудалд үнэлгээ өгч авлига хэрхэн хууль тогтоох ба хэрэгжүүлэх шатанд нөлөөлж байгааг оноогоор тооцож гаргадаг. 
Өөрөөр хэлбэл, ардчиллыг бэхжүүлэх, ардчилсан тогтолцоотой хэмээн ярьж хэлэх дуртай ч бид өнөөдөр ардчиллын гол амин сүнс болсон олон талд байдлын тал дээр эрс бууралттай байгаа нь бас л тогтолцооны гажуудал дээд цэг рүүгээ дөхөж байгааг харуулж байгаа хэрэг. 


Авлигын индекс юуг хэмждэг вэ гэхээр улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж байгаа эсэх, төрийн болон нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, засаг төр авлигын эсрэг үр дүнтэйгээр тэмцэж, шударга байдлыг төрд хэвшүүлж байгаа эсэх зэргийг хэмждэг олон улсын хэмжүүр. Гэтэл энэ хэмжүүрээс харахад бид өнгөрсөн жил 35 оноотой байсан бол энэ жил 33 оноотой болж хоёр оноо буурсан байна. Зарим үзүүлэлт дээр оноо өссөн ч зарим дээр эрс бууралттай байсан учраас онооны зөрүүгээр хоёрхон оноо буурсан мэт боловч үнэн хэрэгтээ 10 гаруй оноо буурсан байна. 
“Транспэрэнси интернэшнл” Монгол байгууллагын тэргүүн Л.Төр-Од авлигын төсөөллийн индексийг зарлах үеэр тусгайлан хэд хэдэн зүйлийг онцолж байлаа. 
1992 оноос хойш Үндсэн хуулийн асуудлаар судалгаа хийж, энэ талаар дуугарч байгаагийн хувьд тэрбээр хэлэхэд Монголын нийгэмд Үндсэн хуулийн хямрал нүүрлэчихсэн. 1992 оны Үндсэн хууль ерөнхийдөө найман жил л үйлчилсэн гэдгийг онцолсон. 1992-2000 оны одоогийн Үндсэн хууль үйлчилсэн бөгөөд хүртэл гэсэн үг. 
2000 оны нэмэлт өөрчлөлт бол намыг төрийн дээр гаргаад, ялсан намын дарга Засгийн газраа байгуулдаг, Их хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүний ажлыг хавсарч хийж болдог гээд засаглалын гол хямралын эхийг тавьсан. 2019 оны нэмэлтээр эдгээрийг болиулж, өөрчлөлт хийхийг оролдсон боловч төгс болж чадаагүй. Одоогийн Үндсэн хууль найман жил үйлчилсэн гэж дүгнэж байгаа нь учиртай. 2000 оноос хойш Авлигын индекс болон бусад бүх үзүүлэлтээр Монгол Улс доошилсон байдаг. Хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, ардчиллын зарчим гэх мэт олон үзүүлэлтийг харахад сүүлийн 20 гаруй жилд манай улс зогсонги байдалтай, зарим үзүүлэлт дээр уналттай байгаа” хэмээн онцлон хэлж байсан. 
Түүний илтгэлд дурдсанчлан, иргэдийн оролцоо, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх, сонгуулийн ардчилал, эрх тэгш ардчилал зэрэг бүх индексээр манай улс 1990-2000 онд эрс дэвшилттэй, 2000 оноос хойш царцанги эсвэл бүр бууралттай байгааг харж болохоор байв. Тиймээс ч дээрх тоон үзүүлэлт, тайлбарын аль алинаас нь харсан ч Монгол Улсын ардчиллын гол асуудал уруудсан, тогтолцооны зайлшгүй шаардлагыг нэхэж байгаа дүр зургийг харж байгаа юм. Үнэхээр ч тогтолцоогоо өөрчлөхгүй бол 30 жилийн турш үргэлжилсэн асуудал улам бугшихаас биш, буурахгүй байгааг судалгааны тоон үзүүлэлтүүд харуулсаар байгаа юм. 

Эх сурвалж: "Зууны  мэдээ" сонин

Сэтгэгдэл