Газар дээрээс нь


Онцгой комиссын шийдвэрийг зөрчвөл тав хүртэлх сая төгрөгөөр торгоно

1 сар TIMES.MN

Нийслэлийн хэмжээнд 945 баар үйл ажиллагаа явуулж байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээллээ.

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр баарны үйл ажиллагааг ирэх сарын 30-ны өдрийг хүртэл хаахаар болсон. Хэрэв захирамж, шийдвэрийг үл тоон үйл ажиллагаа явуулбал иргэнийг 1.5 сая, аж ахуйн нэгжийг таван сая төгрөгөөр торгох бөгөөд дахин давтагдвал тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох юм.

Мөн нийслэлийн хэмжээнд нийт 310 дэн буудал үйл ажиллагаа явуулж байна.

Мөн 69 амралтын газар, 64 жуулчны бааз, 87 саун, 59 фитнесс клубт өчигдөр оройноос эхлэн мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллага мэдэгдлүүдийг хүргэн ажиллаж байна. Сувиллын үйл ажиллагаа явуулдаг амралтын газрууд хэвийн ажиллах юм.

Захирамж шаардлагыг үл тоомсорлон үйл ажиллагаагаа явуулж зөрчил гаргавал тухайн салбарт үйл ажиллагаа явуулахгүй болтол арга хэмжээ авна гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун сануулсан юм.


Эх сурвалж:www.polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


5SAYA TUGRUGNII TORGUUL BARNUUDAD YUU CH BISHEE NEGENT L HUULI ZURCHIJ BAIGAA BOL GOROITOL N TORGOH HEREGTEI 50SAYA HURTEL


Зочин    1 сар []


HANUUL , BAYANZURH DUURGUUDED BAIDAG AVILGAL AVAAD SHUNJIN ARHI ZARDAG DELGUURUUDEE ER N BURMUSUN HAAVAL YASIIN BEE TSAGDAA NAR N CH SOHOR YUM SHIG HAJUUGAAR N UNGURCH L BAIDAG