Зураг


“Вирусийн дээж зөөгч” Лю Сэньбөгийн нэг өдөр

1 сар TIMES.MN

46 настай цэргээс халагдсан Лю Сэньбө “Вирусийн дээд зөөгч” болсон байна. 2-р сарын 19-нд тэрээр Үханьд туслалцаа үзүүлэхээр Гуанжөү хотоос ирж, Үхань хотын шинээр байгуулсан Лэй Шэньшань эмнэлгийн вирусийн дээж зөөх эрсдэлтэй ажлыг өөрийн хүсэлтээр хүлээн авчээ.

Тэрээр өдөр болгон хоёр удаа Лэй Шэньшань эмнэлэгт хүрч вирусийн дээж аван, зөөвөрлөх явц дахь аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд дээжийг савлан 95Kpa маркийн битүү саванд хийж, дараа нь сорьцын тусгай зориулалттай UN2814 хөнгөн цагаанаар хийсэн хайрцагт хийн, дагалдсан тодорхойлолт, жагсаалтыг нь зөөвөрлөлтийн хайрцгийн гадна давхарт байрлуулна. Дараа нь ариутгал халдваргүйжүүлэлтийн олон шат дамжлагыг өнгөрсний дараа тэрээр хагас цагийн хугацаанд багтаж дээжийг лабораторид хүргэж өгнө.

Тэрээр хэлэхдээ: Би цэрэгт байхдаа улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалж байсан, одоо Үханьд улс орныхоо эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажиллаж байна. Өвчтөн болгоноос авсны вирусийн дээжийг эн түргэн, аюулгүйгээр лабораторид хүргэж өгөх нь миний үүрэг юм гэжээ.

Ажлаа эхлүүлэхээр Лэй Шэньшань эмнэлэгт ирлээ

Хамгаалалтын хувцсаа өмсөнө

Хамгаалалтын шилээ зөв зүүсэн эсэхээ шалгана

Хамт ажиллагч Мэй Ичийн хамт

Эмнэлгээс дээжийг авна

дээжийг машиндаа ачсаны дараа ариутгал хийнэ

Дээжийг лабораторид хүргэв

Ажлаа дуусгаад ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.

Лабораторийн тусгай гуанзанд гэрт оройн хоолоо иднэ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


үг үсгийн алдаагаа хянах хэрэгтэй шүү