2020,2-Р Сар,25


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Маргааш \2020.02.26\ улсын онцгой комисс хуралдана

3 сар TIMES.MN

Улсын онцгой комиссын хуралдааныг маргааш буюу 2 дугаар сарын 26-ны 12.00 цагт Төрийн ордонд зарлалаа.



Шинэ коронавирусын халдварын тархалт, үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа. Хэдий баяр ёслолын үе таарсан ч Улсын онцгой комиссын хуралдааныг өчигдөр буюу шинийн 1-нд хуралдуулсан бөгөөд хуралдаанаас БНСУ-ын чиглэлийн бүх нислэгийн 3 дугаар сарын 2 хүртэл зогсоох шийдвэр гаргасан. 

Хэдийгээр Монгол Улсад шинэ коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч БНСУ-д 35 настай монгол иргэнээс халдвар илэрч, нөхцөл байдал хурцдаад байна. Тус иргэн элэг, бөөрний өвчнөө эмчлүүлэхээр очсон боловч вирусын халдвар авсан нь өнөөдөр тогтоогдоод байгаа юм. Иргэн Монголоос 2 дугаар сарын 12-нд тус улсад очсон бөгөөд Монголоос эсвэл БНСУ-д халдвар авсан эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна. 

Нөхцөл байдалтай уялдуулан маргааш Улсын онцгой комиссын хуралдааныг зарлаад байна. Хуралдааны дараа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийх юм. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.