Нийгэм


Монгол иргэн БНСУ-д эмнэлгээр үйлчлүүлж байхдаа халдвар авсан байх боломжтой гэв

3 сар TIMES.MN

ЭМЯ: БНСУ-ын Намянжү хотод Covid-19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн нь Бёлнэ  хороонд амьдардаг 35 настай Монгол эрэгтэй гэдгийг ЭМЯ-наас албан ёсоор баталлаа.  Тэрбээр элэгний өвчлөл болон бөөрний дутагдал гэсэн оноштой бөгөөд биеийн байдал муудсаны улмаас гэртээ хэвтрийн дэглэм сахиж байсан бөгөөд биеийн байдал нь хүндэрч улмаар эмнэлэгт хандсан байна.


Түүний шинжилгээний хариу хоёрдугаар сарын 19-нд гарч, коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон ажээ. Харин халдвар авсан замыг олж тогтоож чадаагүй байгаа аж. 

Тэрээр энэ сарын 12-ны өдөр Монгол Улсын хилээр гарч Солонгост очжээ. Вирусийн халдварын нууц үе зэргийг тооцож үзвэл тухайн иргэн нь БНСУ-д эмнэлгээр  үйлчлүүлж байхдаа уг халдварыг авсан байх магадлалтай гэж үзэж байна. Мөн түүнтэй хамт явж байсан эхнэр, эгчээс нь халдвар илрээгүй байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.