2020,2-Р Сар,25


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Явган зорчигч мөргөн аминд нь хүрсэн жолоочийг хайж байна

3 сар TIMES.MN

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.02.24-ний өдөр нийт 108 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 67 бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтэж бэртэж, зам тээврийн ноцтой ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна.


Хоёрдугаар сарын 24-ний 21.10 цагийн орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч 41 настай, эрэгтэй О мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явжээ. Явган зорчигч О нь ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан байна.

Тухайн хэргийг илрүүлэхээр Тээврийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан хоёр зөрчил бүртгэгдлээ хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Зам тээврийн хэрэг, осол санамсар, болгоомжгүй үйлдэгддэг боловч гэмтсэн иргэд тусламж үзүүлээгүй, ослын газрыг орхиж явсан үйлдэл нь хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал болдог гэдгийг анхаарч үүргээ ухамсарлаж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг иргэд, жолооч нарт анхааруулж байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.