2020,2-Р Сар,24


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Японд бага сургуулийн хоолны газрын ажилтнаас Covid 19 халдвар илэрлээ

1 сар TIMES.MN

Энэхүү мэдээний дараагаас зарим хотын захиргаа, компаниуд халдвар авсан хүмүүс хаана ажилладаг тухай мэдээллийг дэлгэж эхэлжээ. 

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас аяллын хөлөг онгоцонд явсан 80 настай эрэгтэй ням гарагт уушигны хатгалгаагаар нас барсан тухай мэдэгдэв. Гэсэн ч яамнаас уг эр COVID-19 вирусын халдвар авсан эсэх, мөн талийгаачийн ар гэрийнхэн, багийн гишүүд эрсдэлд орсон эсэх талаар мэдээлэл өгөөгүй байгаа юм.


"Diamond Princess" хөлөгч өчигдрийн байдлаар багийн 55 гишүүн, хоёр зорчигч вирусын халдвар авсан нь шинээр тогтоогдож, халдвар авсан хүний тоо 691-д хүргэсэн байна.

Японы бусад хотуудад ч байдал хурцдаг, коронавирусын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байна.

Nagoya хотод Expressway галт тэрэгний тасалбарын төлбөр хураагч 60 настай эрэгтэй вирусын халдвар авах нь тогтоогдсон бөгөөд 3 дугаар сарын эхэн хүртэл 6 цэгийг хаах болсон байна. Халдвар авсан хүнтэй ойр байсан 52 ажилтан гэртээ тусгаарлагдахаар болжээ.

Хоккайдо мужийн Асахикава хотод ресторан ажиллуулдаг 70 настай хүнээс вирусын халдвар илэрч халдваргүйжүүлэх зорилгоор үйл ажиллагааг нь зогсоосон байна. Азаар бусад ажилтнуудаас шинж тэмдэг илрээгүй ч хотын захиргаанаас рестораны нэрийг ил болгох шаардлага тавьсан байна. Мөн тус хотод бага сургуулийн хоол түгээгчээр ажилладаг 50 настай эмэгтэй гэх мэт нийт 9 хүн тус мужаас тогтоогдоод байна. 

Чиба мужид 40-өөд бизнес эрхлэгчээс илэрч, Хирошима, Гифу мужуудад бизнес аялал хийхдээ булчин өвдөх зэрэг өвчний хавсарсан халдвар авсан авсан нь тогтоогдсон бол Нагоя хотод вирусын халдварууд бүртгэгдэв.

Чиба хотын захиргаа Макухари-Хонгогийн дунд сургуулийн 60-аад насны багшаас вирусын халдвар илэрч олны цочирдууллаа. Орон нутгийн боловсролын зөвлөлөөс тус хотын сургуулиудад ажилладаг 3900 орчим багш, ажилчдаас шинжилгээ, асуумж авахаар болоод байна.

Үүнээс гадна Хоккайдо мужид бага сургуулийн ах дүү хоёр, 20 настай оюутан охин халдвар авч биеийн байдал нь тун хүнд эмнэлэгт хүргэгдсэн ч хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна.
Усан онгоцонд байсан бөгөөд халдваргүй нь тогтоогдсон япон иргэдийг гэрт нь буцаасан боловч гэртээ буцсаны дараахан 60 настай эмэгтэй халдвартай нь тогтоогджээ. Тиймээс халдваргүй гэж гэртээ буцсан усан онгоцны зорчигчдыг гадуур гарахгүй байхыг анхаарууллаа.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [202.179.25.197]


Сэтгүүлч гэж ямар хүмүүсийг хэлдэг болсон юм бэ??? Ойлгох юм алга


Зочин    1 сар []


Энэ орчуулга уу? Сэтгүүлчийн үг үү Аль нь ч байлаа гэсэн Монгол хүн мөн үү Хүнд хүргэх гэж байгаа мэдээгээ сайн хянаж үг утгын байрлал алдаа гол санаа туслах санаа эхэн төгсгөл гэх мэтээр хянаачээ.