2020,2-Р Сар,24


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


БНСУ-д гурав хоногт илэрсэн 446 тохиолдлын 73 хувь нь сүмийн цуглаанаас тархсан

3 сар TIMES.MN

Хамгийн сүүлд буюу өнөөдөр 10:12 цагийн байдлаар тус улсад коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 763-д хүрч, нас барсан хүний тоо долоо болоод байна.


ДЭМБ халдварыг хязгаарлах боломж хумигдаж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ

Ингэснээр халдварын тоогоор БНХАУ, Япон, БНСУ эхний гуравт орж байна. БНСУ-д халдварын тоо огцом нэмэгдэж байгаа бөгөөд нэг шөнийн дотор COVID 19-ийн халдвар 161-ээр нэмэгдэж байгаа юм. Мөн нас баралт халдварын тоо өндөр Японоос даруй хоёр дахин их байгаа нь анхаарах нөхцөл болоод байна.

Өмнөд Солонгос нөхцөл байдалтай холбоотойгоор онц байдал зарлаад байгаа бөгөөд цэцэрлэг, сургууль, олон нийтийн үйл ажиллагааг хориглоод байгаа юм.

ДЭМБ болон эрдэмтэн судлаачид халдварын голомт болж буй тохиолдлууд нь олон хүн цугласан газар байгаа учраас хүн амын хөдөлгөөн өвчлөлийг тархаах гол хүчин зүйл болж байгааг онцлоод халдварыг хязгаарлах боломж хумигдаж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох тул сар шинийн өдрүүдэд гэр гэртээ байж, айлаар зочлохгүй байхын зэрэгцээ хэрэв БНСУ-аас ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлаж, шинж тэмдэг илэрмэгц эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.