2020,2-Р Сар,24


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


ЭМЯ: БНСУ-аас ирсэн зарим иргэд шууд хөдөө явж, айл хэсч эрсдэл үүсгэж байна

1 сар TIMES.MN

Өнөөдрийн мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга  Д.Нарангэрэл “Өчигдрөөс хойш дэлхийн 29 оронд уг вирүс тархаад  байна. Ялангуяа БНСУ-ын Тэгү хотод вирүсийн тархалт хурдацтай өсөөд байна. БНСУ онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоох хязгаарлалтын арга хэмжээг шуурхай авч эхлээд байна. Тус улсын зүгээс хууль ёсны  ба харласан байдалтай амьдарч буй иргэдийг ҮНЭГҮЙ үйлчилнэ гэдгээ мэдэгдсэн.


Манай улсын хувьд  өдөрт 600-1000 орчим иргэд гаднаас агаарын тээврээр ирж байгаа.  БНСУ-аас ирсэн зарим иргэд бидний зааврыг дагахгүй, шууд хөдөө явах, айл хэсэх үйлдлүүд хийсээр байгаа нь эрсдэл дагуулж байна. Хаягаа тодорхой хэлээгүй иргэд ч байна. Хамгийн ноцтой нь, сүүлийн өдрүүдэд яг хаанаас халдвар авсан нь мэдэгдэхгүй гэнэтийн тархалт нэмэгдээд байна. Бид хоёр сар гаруй хугацаанд хичээж ажилласны үр дүнд халдварыг барьж байгаа ч цаашдаа иргэд хичээх хэрэгтэй байна. Аюулын харангын дунд ажиллаж байгааг онцгойлон анхааръя” гэсэн юм.

Мэдээллийн үеэр ЭМЯ-наас “БНСУ-аас өчигдөр ирсэн 17 иргэнийг  ХӨСҮТ-д аваачилгүйгээр түр тусгаарлах хэмжээ авсан” гэсэн мэдээлэл өглөө.

ДЭМБ-ын ажилтан  Г.Ариунтуяа  “Нийт тохиолдлын тоо өсч, өдөр ирэх тусам  вирүсийг хязгаарлах боломж хумигдсаар байна. БНСУ-д сүүлийн гурав хоногт 400 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 70 хувь нь сүмийн цуглаанаас үүдэлтэй байна. Вирүсийн идэвхжил өндөр, вакцин гараагүй үед хамгийн  үр дүнтэй арга нь урьдчилан сэргийлэх явдал юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өмнө нь тусгаарлагдсан байсан зургаан хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. Өчигдөр БНСУ-аас ирсэн долоон хүн тусгаарласан, өмнө нь нэг иргэн байсан. Одоогоор найман хүн ХӨСҮТ-д тусгаарлагдаад байна. Гол нь л бид дэглэмээ сайн барьмаар байна. Өргөн дуудам нутагтай, цөөн  хүн амтай орон учраас хамт нэгдэж, энэ бүх бэрхшээлийг даван гарна” гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


Хорио цээрээ сайн барьцгаая эмч нарынхаа үгийг сайн сонсцгооя


Зочин    1 сар []


Ersdel bhgui bh bolomjgui