2020,2-Р Сар,24


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Төрийн шийдвэрээ хүндэтгэж байгаа та бүхэндээ талархлаа

1 сар TIMES.MN

Дэлхий нийтээр тархаад байгаа шинэ коронависусийн тахал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Энэ эрсдэлээс сэргийлж, Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа юм. Тиймээс Монголын уламжлалт Цагаан сарын баяраар улсын хэмжээнд автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, гэр гэртээ баяраа тэмдэглэн, цахим золголт хийхийг төрөөс уриалж байгаа.



Төрийн шийдвэрийг түмэн олон хүндэтгэн хандаж байгааг энэ өдрүүдэд ажил үүрэг гүйцэтгэж байгаа хууль, хяналтын байгууллагынхан онцолж, талархал илэрхийлжээ.


Өнөөдөр /2020.02.24/ иргэд олон нийтийг уул овоо тахих, шинийн нэгний нар харах зэрэг үйл ажиллагааг Онцгой комиссын шийдвэрээр хориглосон билээ. Энэхүү төрийн шийдвэрээ хүндэтгэн хүн бүр ухамсартай байж, хэрэгжүүлсэн иргэд та бүхэндээ талархлаа.

Иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө өглөө эртлэн босож албан үүргээ амжилттай гүйцэтгэсэн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагч нартаа болон мэргэжлийн ангийн гишүүд та бүхэндээ баярлалаа.

Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байх хамтын хүч юм.

Өнөөдөр /2020.02.24/ иргэд олон нийтийг уул овоо тахих, шинийн нэгний нар харах зэрэг үйл ажиллагааг аймгийн онцгой комиссын шийдвэрээр хориглосон. Төрийн шийдвэрээ хүндэтгэн хүн бүр ухамсартай байж, хэрэгжүүлж байгаа иргэд та бүхэндээ ТАЛАРХЛАА.


Иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө 24 цагаар албан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагч нартаа болон мэргэжлийн ангийн гишүүд та бүхэндээ БАЯРЛАЛАА.

Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байх нь хамтын хүч юм шүү.

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, уриалга, Монгол улсын засгийн газрын тогтоол, Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд Аймгийн Засаг даргын 2020.02.21-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар Хот хоорондын зорчигч тээвэр, аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарлан, Шинийн нэгний өглөө нар харах, уул, овоонд гарахыг хязгаарласан билээ. Төр, засгийн тушаал, шийдвэр, захирамжийг хүндэтгэн хүн бүр ухамсартай байж, хэрэгжүүлж байгаа Дорнодчууд та бүхэндээ ТАЛАРХЛАА.

Цагдаа, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шилжин ажиллаж аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран 24 цагаар хяналтын постуудад үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Хүнд хэцүү үед мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүн болон мэргэжлийн ангийн алба хаагч, гишүүд та бүхэнд БАЯРЛАЛАА.

Аймгийн Засаг даргын Тамгын газарт аймгийн Онцгой комиссын гишүүд "ШУУРХАЙ ШТАБ" байгуулан 70584647 дугаарын утсаар иргэдийн санал, гомдлыг хүлээн авах, аймгийн төвөөс гарах, орж ирэх зайлшгүй тохиолдолд нягталж шалгуулан зөвшөөрлийг олгож нэвтрүүлж байгаа тул иргэд та бүхэн дээрх утсаар холбогдоно уу.

Амар тайван амьдралын төлөө бид хамтдаа

ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.