Нийгэм


Зудын эрсдэлийн тойм судалгааг хийлээ

3 сар TIMES.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ХХААЯ-ны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаарх мэдээлэл, Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын төлөв байдлын мэдээ, мэдээлэлд үндэслэн Монгол Улсын Шадар сайдын 125 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ган зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу 21 аймгийн зудын эрсдэлийн тойм судалгааг хийлээ.

 Зудын аюул  хүн ам, нийгэм, эдийн засагт  учруулах эрсдэлийг тодорхойлохдоо  аюул, өртөнги, эмзэг байдал чадавхыг тодорхойлон 21 аймгийн сум тус бүрээр нь үнэлгээг хийсэн байна.

 Тойм судалгаагаар Говь-Алтай аймаг 7.01 буюу “өндөр эрсдэлтэй”, Архангай, Булган, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Хэнтий, Ховд, Сүхбаатар, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Увс, Орхон, Төв, Сэлэнгэ аймгууд “дунд эрсдэлтэй”, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгууд “бага эрсдэлтэй” гэж үнэлэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.