Улс төр


Улсын онцгой комисс хуралдаж орон нутгийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг шийднэ

3 сар TIMES.MN

Улсын онцгой комисс өнөөдөр 12.00 цагт хуралдаж, сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийн болон нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг хэлэлцэх аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар шинийн 1-4-ний өдрүүдэд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж магадгүй юм байна.

Өчигдрийн байдлаар Говь-Алтай, Ховд, Дундговь, Дорноговь, Увс, Архангай гэсэн зургаан аймаг энэ сарын 21-27-ны өдрүүдэд аймаг, сумын төвөөс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. Аймгуудын Онцгой комисс хуралдаж, Засаг даргын захирамжаар ийм шийдвэр гаргажээ.

Харин Засгийн газраас аймгийн Засаг дарга нар ийм шийдвэр гаргаж, шууд хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга нарын захирамж хэрэгжих эсэх нь Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдааны шийдвэрээс хамаарахаар болжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.