Сонголт


Сургууль, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгалаа

3 сар, 1 долоо хоног TIMES.MN

БНХАУ-д гарсан шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хаах шийдвэрийг гаргаж, хөл хорио тогтоогоод байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн /02.19/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах эсэх асуудлыг хэлэлцэн сунгахаар болжээ.  Учир нь, өчигдөр /02.18/ холбогдох сайд, албан тушаалтнууд уулзаж сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин нэг сараар сунгах асуудлыг ярьж, санал хүргүүлсэн байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.